11 сар 30
Pop Punk
Pop Punk Хардкор чиглэлийг бодвол илүү уянгалаг поп панк урсгал нь панкын бусад урсгалаасаа илүү Битлз зэрэг 60-аад оны поп группүүдын стилтэй байдаг. 88 онд Lookout Дуу бичлэгийн студи байгуулагдсанаар энэ чиглэл хүчтэй хөгжиж эхэлсэн Калифорнид байрлах энэ лэбл хардкор панктай өрсөлдөн бичлэгүүдээ гаргаж эсэхлсэн. Screeching Weasel групп болон Green Day гэх хэдэн хүүхдүүдийн дуунуудыг бичиж гаргаж эхэлсэнээр поп хөгжимийн адил хүчтэй тархасийм. 1994 онд Green Day группийн гаргасан Dookie цомог сайн зарагдаж амжилт авчирсанаас хойш Offspring, NOFX зэрэг группүүд гарч ирсэн. Энэ байдлаараа панкийн урсгалууд дотроос хамгийн борлуулалт сайтай, шилдэг дууны жагсаалтад байнга шалгарч байдаг. Энэ урсгалын гол төлөөлөгчдөөс товч танилцуулвал…
Offspring,
blink-182,
No comments11 сар 1
Панк рок хөгжимийн түүхээс
Панк рок үүсэх гол нөлөө Энэ урсгал хэзээ хаана үүсэн тухай ихээхэн маргалддаг. Хэдийгээр хэд хэдэн янзаар панк рокийг тодорхойлдог ч хөгжимийн энэ чиглэл хөгжих эхлэлийг дараах байдлаар үздэг. Анх 60-аад оны үеийн гарашд бэлтгэл хийдэг группүүдыг нэрлэдэг байв. Соникз зэрэг дуу хөгжимийн ямар ч мэдлэггүй группүүд гарч ирэв. Хөгжимийн зүй зохилдлог онолын мэддэггүй “ачаар” зөрчисөн шинэ хандлага гаргаж чаддаг байв. 60-аад оны дундаас сүүл хүртэл Дэтройт-д Stooges болон MC5 зэрэг группүүд түүхий, улс төрийн агуулгатай, crude дуунуудаа гаргаж эхэллээ. Тэдний концерт ихэвчлэн хүчирхийлэл танхайралаар дүүрэн, хөгжимийн ертөнцийн нүдийг нээсэн гэж үздэг. Түүний дараагаар гарч ирсэн групп бол Velvet Underground. Andy Warhol-оор удирдуулсан энэ групп их чанга дуу чимээтэй, хөгжимийн ойлголтуудыг ухамсаргүй, хараар өргөжүүлж байв. Дараагийн гол нөлөө үзүүлсэн групп бол Glam Rock. David Bowie New York Dolls зэрэг жүжигчид ой гутам хувцаслаж, сенсац болж амьдарч, чанга хогийн рок н рол дуунуудыг гаргаж байсан ажээ….
Нью Йорк: Анхны панк рокууд 70-аад оны дунд үеэс Нью Йоркт жинэхэнэ панк рок хөгжим сонсогдох болжээ. Ramones, Wayne
County, Johnny Thunders and the Heartbreakers, Blondie ба the Talking Heads зэрэг группүүд CBGB хэмээн нэрлэгдэх Бовэри дүүрэгт тоглох болжээ. Байрлал, хөгжимийн нөлөө, танил зэргээрээ нэгдэн нийлж байв. Тэд өөрсдийн стилийг хөгжүүлж, зарим нь панк рок байхаа болив. Энэ үед Лондонд ч мөн панк рок аажимаар хөгжиж эхэлжээ. Лондонд Английн панк урсгал улс төр эдийн засгийн нөлөө ихтэй. Тухайн үеийн Английн эдийн засаг доройтсон, ажилгүйдлийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн үе. Английн залуучууд уур хилэн, эрх баригчдийн эсрэг эсэргүүцэл тэмцэлээр дүүрсэн, ажилгүй байв. Эндээс панк хэв маяг үүсэж сонирхосон залуус сэкс нэртэй нэгэн дэлгүүрт цуглардаг байсан байна. Панк рокийн тэсрэлт 70-аад оны сүүлээр гэхэд панк нэгэнт үүсч, биеэ даасан нэгэн хүчтэй урсгал болон нэгдсэн байлаа. Хурдацтай тархаснаар энэ хөгжимийн урсгалаас олон тооны хөгжимийн дэд жанар үүссэн билээ. DIY буюу Өөрөө хийх хандлагыг шинэ үеийн хөгжимчид эрчимтэй хэрэглэж өвөрмөц өнгө аястай өөрсдийн төрхийг бий болгосон юм. Ер нь Панк хөгжимийг ойлгохын тулд урсгал чиглэлүүдийн талаар ойлголттой байх хэрэгтэй гэж би боддог…
10 сар 31
Шилийн богд
Зүүн бүсийн хэлийн манаанд ард иргэд өөрсдөө сайн дураараа гарч байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Учир нь шилийн богдыг зорьж ургах нартай уралдан гарах залуусын цуваа үл тасарна.. Тэр хавьдаал хамгийн өндөр оргил болох уг уулнаас хятадын хэлийн зурвас харагдах бөгөөд өвөл, хавар, зун, намарын өглөө бүр шилийн богд дээр хийморлог эрчүүд зогсохыг харах хятадууд гайхах, айх нь зэрэгцдэг байхдаа….хэ хэ
Шилийн богдод гарч хүслээн шивнэж, мөргөсөн болохлоор ажил үйл бүтээд ч байх шиг…. Сэтгэл өөдрөг байвал бүх зүйл бүтнээ гэж……..
1 comment10 сар 7
Гоёмсог шивээс цуврал -04-
Охид, хүүхнүүдийг сэтгэл зүрхийг татаж чаддаг хөл бөмбөгийн од David Beckham -ийн гоёмсог шивээсийг сонирхуулж байна.
10 сар 7
Учрыг нь оллоо
Би САРТУУЛ ястан… Тиймээ сүүлийн 10-аад жилийн хугацаанд хүмүүс өөрсдийгөө янз бүрийн овог/ястан/, нэрээр нэрлэх болсон нь нэг бодлын зүгээр ч юм шиг мөртөлөө бүхнийг шинэчлэх гэдэг өрөөсгөл үзлийг дэвэргэж хуучин бүхнийг зарим нэг нь үгүйсгэж тэнгэрээс бууж ирсэн мэт шинэ шинэ овог зохиох нь инээдтэй санагдах юм… Гарал үүсэл, яс угсаагаа мэдэж байх нь маш олон талаараа давуу талтай зүйл гэдэгтэй хүн бүхэн маргахгүй наандаж л цус ойртох гэдгээс баг ч гэсэн сэргийлнэ. Бас хэт туйлшрах дуртай МОНГОЛЧУУДЫН ихэнх нь өөрсдийгөө Боржгон хэмээн онгирно хэ хэ хэн мэдлээ… Хамгийн гол нь бид бүгд МОНГОЛ хүн.
Миний иргэний үнэмлэх дээр САРТУУЛ гэдэг овог бичигдэх болсон цагаас хойш би өөрийнхөө овогын утга учрыг олохыг хүсдэг, баг зэрэг хичээдэг байлаа… Нууц товчоо хүртэл уншиж үзлээ харамсалтай нь тэнд Лалын САРТУУЛ улстай дайдсан тухай үгүйлнэ… Та бүхэн ч гэсэн кинон дээрээс үзэж номыг нь уншсан гэдэгт итгэж байна. Тэгээд бас өөр нэг Оросын эрдэмтэн бичэхдээ Чингис хаан Сартуул улстай байлдаад ялсаны дараа тэндээс дархан, урчуулыг нь Монголын газар нутагруу туун авчирсан нь одоогийн Сартуул үндэстэн хэмээн бисэн байх юм… Харин Монгол угсаатны их хүн Ц.Жамсрановын бичиж, 1934 онд Улаанбаатарт хэвлүүлсэн”Дархад, Урианхай, Дөрвөд, Хотон_ Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Дарьганга, Хасаг, Халимаг нарын гарал үүсэл, бадлын товч” гэсэн өгүүлэлд яагаад “Сартуул” гэсэн нэр алга байна вэ? Энэ нэрсийн жагсаалт нэгийг бодогдуулна… Би улам ихийг судалж үзлээ…Монгол угсаатны зүйн нэрт судлаач, төрийн соёрхолт эрдэмтэн Х.Нямбуугийн “Монголын угсаатны зүйн удиртгал” номын 1-р хүснэгтэд 1956,1963,1969,1979 оны тооллогоор тэр үеийн БНМАУ-ын хүн амд 75-0,01 хүртэл хувь эзлэх ястнуудыг жагсаасан боловч Сартуул гэсэн нэр бас л байдаггүй… Эрдэмтэн Х.Нямбуу “Далдан хөндлөн /Гэсэнз хүн тайжийн гуравдугаар хөвгүүн/-гийн өмчлөн авсан Сартуул, Тангад хоёр отгийнхноос “Цэцэн Сартуул” хэмээх нэгэн хошуу үүссэн нь Сартай уулыг тойрон нутгалжээ. Тэрхүү Сарт уул гэдэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт буй эртнээс тахилаг тайлгатай байсан Сарт толгой хэмжээх бяцхан уул болно” /4х-73-74/ гэснээс биш хаа байгаа Дундад Азийн түрэг угсааны улсуудаас олзлогдон, туугдан, хөөгдөж ирсэн гэж нотлоогүй юм. Талийгаач Х.Нябуу өөрийн хэлснийг улам лавшируулж “БНМАУ-ын ХАЛХ САРТУУЛ нь /Та энэ нэрийг сайн анхаарч үзээрэй/ хуучин Засагт хан аймгийн Сартуул Цэцэн вангийн хошууны хүмүүс болно” гэжээ…Энэ бүхнээс тунгаан үзвэл “Сартуул” гэдэг нь орон нутгийн уул усны нэр болохоос ястны нэр лавтайяа биш бололтой…Тэгэхлээр би чинь уул усаа шитэн өвөг эцгийнхээ нутаглаж байсан Сартай-Уул-аар овоглох болсон гэдгээн мэдэв хэ хэ харин нэгэн сонирхолтой статистик дурдвал нэгэн номонд Сартуул ястны хүн ам 25000 орчим гэсэн байдаг боловч 2000 оны статистик хүн амын тооллогоор ердөө 1540 хүн өөрийнгөө САРТУУЛ гэж бүртгүүлсэн байх юм. Хүн өөрийгөө ямар үндэстэн ястанд хамруулах нь түүний ухамсар мэдрэмжээс болдог. Түүнээс биш чи тэр аймгийн тийм сумын хүн, тийм ястан байх ёстой гэж тулгаж болохгүй нь мэдээж хэрэг. Угсаатны бүтэц нь нийгмийн хөгжлийн явцад үргэлж өөрчлөгдөж байдаг үзэгдэл учраас тэр 25000 орчим хүний ихэнх нь хала боржгин гэж бүртгүүлсэн байх юм.
8 comments10 сар 4
FUCKING CHINA
Өнөөдөр Монгол Улсад ямар улсаас хууль бусаар цагаачид орж ирж Монголын хуулийг гууль болгож байна нөгөөл өмхий хужаа нар шулгалдан шуурсаар л…тэдний тоо малын тоо толгой өсөн үржиж байгаа мэт л жилээс жилд нэмэгдсээр л хуулийг үл хүндэлж том толгой гаргах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь хувь хүн миний дургуйг хүргэж байгаа төдийгүй төрийн дээд албан тушаалтнуудад давхар дургуй зэвүү 2 давхар төрнө. Хавар болохлоор Монгол Улсруу ажиллахаар ирж буй хятадын урт арми хөвөрсөөр л нэмэгдсээр л харин тэд буцна гэж үгүй… Манай Улсад харх мэт үүрлэж Монголын баялагыг цөлмөж, уух усыг бохирдуулж, газар шороог хордуулах өмхий хятадуудад хариуцлагa тооцох нь байтугай тэднийг хамгаалж хаацайлах харь санаатай өчүүхэн эрх ашгийн төлөө боол мэт зүтгэх төрийн хогь шаар нар минь та нар хэзээ нэгэн загт хариуцлага хүлээах болно !!!
БҮҮ ДАВАР ХУЖАА НАРАА
1 comment8 сар 30
Boulevard of Broken Dreams
Boulevard of Broken Dreams
I walk a lonely road
The only one I that have ever known
Don’t know were it goes
But its home to me and I walk aloneI walk this empty street
On the Boulevard of broken dreams
Where the city sleeps
And I’m the only one and I walk aloneI walk alone
I walk alone
I walk alone
I walk a…My shadows the only one that walks beside me
My shallow hearts the only thing that’s beating
Sometimes I wish someone out there will find me
Till then I walk aloneAh-Ah Ah-Ah Ah-Ah Ahhh
Ah Ah-Ah Ah-Ah Ah-AhI’m walking down the line
That divides me somewhere in my mind
On the border line of the edge
And were I walk aloneRead between the lines of what’s
Fucked up and every things all right
Check my vital signs to know I’m still alive
And I walk aloneI walk alone
I walk alone
I walk alone
I walk a…My shadows the only one that walks beside me
My shallow hearts the only thing that’s beating
Sometimes I wish someone out there will find me
Till then I walk aloneAh-Ah Ah-Ah Ah-Ah Ahhh
Ah Ah-Ah Ah-AhI walk alone
I walk a…I walk this empty street
On the Boulevard of broken dreams
Were the city sleeps
And I’m the only one and I walk a..
My shadows the only one that walks beside me
My shallow hearts the only thing that’s beating
Sometimes I wish someone out there will find me
Till then I’ll walk alone!
7 сар 26
Fuck The System
ene niigmiin buruu bodlog humuusiin amidrald surguur nuluulsuur l … Yag uneng helehed oroi ochood TV asaahlaar l nuguu heden edsen uusan luivarchid huviin erh ashgiinhaa uudnees hudlaa unen yum yarij uuriiguu umuurch engiin ardiig doromjilsoor l … ugluu gereesee garaad baishingiinhaa bulang unguruu ugui yu l neg l ih buhimduu humuus taarna haishaa ch yum yaaran alhalah buguud yag uneng helehed manai tumur zamiin enuugeer duuren archaagui arhichanguud ugluunuus udshiin burii boltol arhia uuj oriloldon hashgiraldah ni yadargaatai bas aidastai sanagdana….. avtabusand suuh geed ortol uuduus yarvaasan kanduuktor ugtah buguud huurhii bainga l hen negentei hereldeh ni bas l yadargaatai sanagdana…. ajliinhaa uruund orood udur tutmiin sonin neevel nuguul heden nuhdvvd neg negiigee muulsan niitlel huudas duuregsen bgaag ni harahlaar bas l buhimdal turmuur sanagdah yum gehtei nuguu untsuguus ni harahlaar nuguu hed chini neg negniihee bulihaag elchileed bgaa ch yum shig Gaihaltai ni manai shuuh, tsagdaagiinhan yamar ch hariutslag tootsohgui zuv zugeer suusaar bgaa ni harin ch tednii gar hul bolson met setgegdel turvvlne… ajil deeree ireed tsag ch boloogui bhad talbai deeguur neg l ih orilj loozon barisan hadgalamj zeeliin horshooni hoshirogchid goridlogo, zevuutsliin nudeer saaral ordonruu harj suusun hooloigoor orilno… tedniig harahlaar uruvdmuur sanagdah yum… arai gej olson munguu aldsan bolohloor hetsuu l bdag bh… Gehtei l minii ugsun tatvariin munguur tednii hohirliig baragduulna gej heneggui helj bgaa 76 duraakiig bodohloor zevuu hurne… sar buriin tsalingaasaa uuriinhuu NERIIN DANSAND mungu hiij bnaa geed l tatvaraa tuluud bdag gevch ter dans ni yag unendee hooson … uchir ni hiisen mungiig maani uls turchid huvaagaad ideed uutsan… ene buhniig bodohloor bas l buhimdal turnu… za tegeed udurjin ajil ihtei PC-ni ard nudee uulaatal suuna… Eur ni ene niigmiin buruu togtloltsooni har gaigaar MGL-iin ard tumen mash daramtan dor amidarch bna sh dee… Eh ornoosoo uidah ni ch haishaa yum gehtei l hurdhan endees zailchihmaar sanagdah yum…….
7 сар 6
MITALLICA
Байгуулагдсан он: Lars Ulrich, James Hetfield нар 1981 онд үүсгэн байгуулсан.
Байгуулагдсан газар: California,
USA
Хамтлагийн одоогийн гишүүд:
Lars Ulrich, бөмбөрчин, 1963-12-26 нд төрсөн.
James Hetfield, гитарчин, дуучин, 1963-08-03 нд төрсөн.
Kirk Hammett , гитарчин, 1962-11-18 нд төрсөн.
Robert Trujillo, басс гитарчин, 1964-10-23 нд төрсөн.
Хамтлагт байсан хуучин гишүүд:
Lloyd Grand, гитарчин, 1981 онд байсан.
Jef Warner, гитарчин, 1982 онд маш богино хугацаанд байсан.
Ron McGovneу, басс гитарчин, 1982 онд маш богино хугацаанд байсан.
Daved Mustaine, гитарчин, 1981-1983 онуудад байсан.
Cliff Burton, басс гитарчин, 1981-1986 онуудад байсан (1986 оны 9 сарын 27-нд хамтлагийн аялан тоглолтын автобус осолдож нас барсан.).
Jason Newsted, басс гитарчин, 1986-2001 онуудад байсан.
Хамтлагийн дэлгэрэнгүй намтар
1980-аад оны сүүлч 1990-ээд оны үеийн зогсолтгүй шинийг эрэлхийлэгч металл рок чиглэлээр тоглодог Metallica нь 1981 онд АНУ-ын Калифорниа-д Lars Ulrich (1963 оны 12-р сарын 26-нд Данийн Копенгагенд төрсөн, бөмбөрчин), James Alan Hetfield (1963 оны 8-р сарын 3-нд АНУ-д төрсөн, гитарчин) нар тус тусдаа The Recycler сонинд зар өгсөнөөр нэг нэгнийгээ олж авчээ. Тэд анхныхаа “No Life Til” гэдэг туршилтын дуугаа хийсний дараа 1981 оны 2 сард гитарчин Lloyd Grand хамтлагаас гарч оронд нь David Mustaine (1961 оны 9 сарын 13-нд АНУ-ийн California мужид төрсөн)-г авсан боловч тэр Ulrich, Hetfield 2-той зан харьцаа нь тохирдоггүй байсан байна.
Гитарчин Jef Warner, басс гитарчин Ron McGovneу нар хамтлагт богино хугацаагаар байсан байна. 1982 оны төгсгөл үед басс гитарчин Clifford Lee Burton (1962 оны 2 сарын 10-нд АНУ-д төрж 1986 оны 9 сарын 27-нд нас барсан) нь хамтлагт нэгдэн 1983 оны 5 сарын 5-ны өдөр түүний хувьд анхныхаа амьд тоглолтыг хийсэн байна.
Гишүүн Mustaine нь Megadeth хамтлагийг байгуулахын тулд хамтлагаас гаран оронд нь гитарчин Kirk Hammett (1962 оны 11 сарын 18-нд АНУ-ийн, California мужийн San Francisco хотод төрсөн) оржээ. Hammett нь Exodus гэдэг рок хамтлагт тоглодог байснаар Ulrich, Hetfield нарын хараанд өртөн 1986 оны 4 сарын 26-ны өдөр анх удаа Metallica-д тоглосон юм. Ulrich, Hetfield, Burton, Hammett нараас бүрдсэн Metallica хамтлагийн аялалын автобус 1986 оны 9 сарын 27-ны өдөр Шведэд осолд орон тус хамтлагийн гишүүн Burton амь насаа алдсанаас тус бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд хүрсэн байна. Энэ 4 жилийн хугацаанд хамтлаг нь thrash metal урсгалаар тоглон хүчирхэг “Kill ‘Em All” гэдэг анхныхаа цомгийг гарган “Bang that head that doesn’t bang” гэдэг аялан тоглолт хийсэн юм. Энэ нь металл урсгалд нэгэн төрлийн шинэ уур амьсгал оруулж өгөн үүсгэн байгуулагчид нь хурдан тараасан байна. Тэд Английн хүнд металл хамтлагууд болох Raven, Venom зэргийн аялан тоглолтыг ардаасаа дагуулжээ. “Ride The Lightning” цомог нь мөн л бусдаас ялгаатай болж ялангуяа “For Whom The Bell Tolls” дуу нь сайн болжээ. 1986 онд “Master Of Puppets” цомог нь гаран тэдний улам ихийг бүтээхийг зорьж байгааг харуулж өгчээ.
Burton-г нас барсаны дараагаар үлдсэн 3 гишүүн нь Flotsam And Jetsam хамтлагийн басс гитарчин Jason Newsted(1963 оны 3-р сарын 4-нд АНУ-ын
Michigan мужид төрсөн)-ыг элсүүлэн авчээ. 1986 оны 11 сарын 8-нд Newsted анх удаа Metallica хамтлагтай хамтран тогложээ. Анхны үүсгэн байгуулагчид Ulrich, Hetfield нар хамтлагийнхаа дууны үг, хөгжмийн урсгалын чиглэлийг тодорхойлдог байжээ. Шинэ зохион байгуулагдсаны дараахь анхны бичлэг “Garage Days Re-Revisited” хэмээх Budgie, Diamond Head, Killing Joke, the Misfits хамтлагуудын CD-ний эхний дуунуудаас бүрдсэн цомгоо гаргасан байна. Энэхүү цомог нь хамтлагийн нөлөөг илэрхийлэх илэрхийлэл болсон юм.
“And Justice For All” цомгынх нь үйл ажиллагаа нь Guns N’Roses хамтлагийн продюсер Mike Clink-гийн хамтаар эхэлжээ. Энэхүү 1988 онд гарсан цомог нь “One” хэмээх US Top 40, UK Top 20-д багтсан синглийг агуулжээ. 1991 оны US, UK-ийн шилдэгүүдийг тэргүүлж байсан “Metallica” цомог нь хууль зүй, дайн, шашин, шийтгэл, залхаан цээрлүүлэлт, галзуурал, солиорол сэдвүүдийг агуулж байлаа. Kill ‘Em All хэмээх 10 гаран жилийн өмнө гарсан цомогтой харьцуулахад хамтлагийн эмх замбараагүй байдал нь эв түнжинтэй хамтын уран бүтээлээр солигдсон юм.
“Enter Sandman” гэдэг дуу нь MTV-д амжилт олон US Top 20-д багтжээ. Мөн энэ дуу нь “Nothing Else Matters” гэдэг дууных нь адилаар UK Top 10-д багтан хамтлагт нэр хүнд нэмэгдсэн юм. Энэ цомог гарснаас хойш байнгын аялан тоглолт, шагнал урамшуулал, хүндэтгэлийн ёслолууд дагалдсан байна.
Metallica металл хөгжмийн урсгалд өөрчлөлт оруулан тэдний цомог нь 2001 оны 7 сард дан АНУ-д гэхэд л 13 сая хувь борлогджээ.
Дараачийн цомог “Load” нь АНУ-д 1-д орсон юм. Энэ цомог нь хамтлагийн гадаад төрхийг өөрчлөн алтернатив рок сонсогчдод чиглэсэн байлаа. Дараагийн жилийн “Reload” цомог нь Load-д багтсан дуунууд дээр ондоо дуунууд нэмж оруулан цомгийн эхний дуу болох “The Memory Remains”-гаа 60-аад оны од Marianne Faithfull-тай хамтран дуулсан байна.
Дараагийн “Garage Inc.” цомог нь мөн л АНУ-д 1-д орсон юм. Дараа жил нь гаргасан “S&M” цомгоо San Francisco-ийн симфони оркестортой хамтран амьд бичүүлсэн нь хэтэрхий их хүнд рок чиглэл агуулан Deep Purple хамтлагтай төстэй болсон байна. 2001 оны 1 сард Newsted хамтлагтайгаа 15 жил болсоны дараа гарч байгаагаа зарлажээ. Тэр 2 үл таних хөгжимчиний хамтаар EchoBrain-д байж байгаад Канадын Voivod хамтлагт орсон байна. Түүний оронд Suicidal Tendencies хамтлагийн басс гитарчин Rob Trujillo 2003 оны 2 сард Metallica-д орсон юм.
1 comment7 сар 4
RAMMSTEIN
RAMMSTEIN энэ бол миний оюутан цагийн сонсож доргих дуртай байсан хамтлаг бөгөөд тэр үед RAMMSTEIN-ний Дү Хаст явахлаар л манай найз нарын сэтгэл зүрх цус хөөрөөд л дагаж орилж, үсэрдэг байсан төдийгүй бүх дууг нь сонсох дуртай…. Өнөөдөр хийх юм тун баг байсан болохлоор интернэтээр хэсч байгаад уг хамтлагын талаарх баггүй мэдээллийг оллоо….
ГИШҮҮД
Дуучин Till Lindemann/4 January,1963/
Гитар Richard “Scholle” Kruspe/24 June,1967/
Гитар Paul H. Landers /9 December,1964/
Басс Oliver “Ollie” Riedel /11 April,1971/
Бємбєр Christoph “Doom” Schneider /11 May,1966/
Кэебоард Christian “Flake” Lorenz /16 November,1966/
Rammstein нь 1994 онд Richard Kruspe санаачилгаар германд байгуулагдсан рок хамтлага бєгєєд, Тэдний дуулдаг урсгал нь Tanz-Metall гэж хэлэгддэг. Metal, industerial, Electronic хєгжимийн тєрєлvvд холилдсон урсгал юм. Дуунуудаа герман хэлдээр дуулдаг.Хамтлагийн нэр Rammstein нь 1988 онд агаарын акорбат хийж байсан онгоцны осол болсон баруун Герман Ramstein хотын нэрнээс vvдэлтэй гэж vздэгч, тус хотын нэрнээс хамтлагийн нэр нь нэг “М” vсэгээр их юм байна. Xамтлагийн гишvvд ч єєрєєр ярьдаг гэнэ. /Ramm гэдэг герман vгний утгийг олсонгvй. Stein гэдэг нь чулуу гэсэн утгатай. Хамтлагийн нэрний утгийг мэдэх хvн байвал надад майл явуулахыг хvсьe./
Тэд нарын дууны шvлэг нь герман хэл дээр байдаг ч герман тєдийгvй дэлхийд алдаршиж чаджээ. 2004 онд гаргасан “Reise, Reise” альбом нь маш том амжилт олсоноор герман гаралтай дэлхийд алдаршсан анхны хамтлага болсон юм.
Хамтлагийн гишvvд бvгдээрээ зvvн гeрман, тvvн дотороо зvvн Berlin болон
Schwerin хотоос гаралтай.
Концертэн дээрээ янз бvрийн гал гаргах тоног тєхєєрємж ашиглан галт шоу vзvvлдэг байна. 1995 онд Motor Music/Polygram дуу бичлэгийн компанитай гэрээ хийж чадсанаар 1 дэхь альбом “HERZELEID”ийнхээ бичлэгийг эхэлсэн байна. Тухай жилийнхээ 8 сард анхны сингэл болох “Du Riechst So Gut”ээ, 1 сарын дараа анхныхаа альбомыг тус тус гаргажээ. 1996 оны 1 сард 2 дохь сингэл “Seemann” гарсан байна. Америкийн кино найруулагч Дэвид Линчээр kлипээ хийлгэхээр болсон боловч Линч маш их завгvй байсны уламаас бодит ажил болж чадсангvй. Гэвч RAMMSTEIN маш их таалагдсан болохоор Линч єєрийн бvтээсэн “Lost Highway” кинондоо “Heirate Mich” ба “Rammstein” дуунуудийг нь ашигласнаар Америкт нэр хvнд олох зам нь нээгджээ.
1996 оны 11 сард студидээ иргэн ирж 2 дохь альбом “SEHNSUCHT”нийхаа ажилд шургуу орсон. 1997 оны 4 сард “Engel” сингэлээ гаргасан нь хитээр 12т орж байжээ. 7 сард нь “Du Hust” сингэл, 2 дохь альбом “SEHNSUCHT” тус тус гарсан байна.
1998 онд KOЯN、LIMP BIZKIT зэрэг хамтлагууд оролцдог “Family Values Tour ‘98″д олоцжээ.
1999 оны 8 сард анхны амьд тоглолт бvхий DVD альбом “LIVE AUS BERLIN” гаргасан байна.
Дашрамд нь дурдахад Du Hust дуу нь хамтлагийн дуунуудаас хамгийн олон киноны Sound Track болж байжээ. Альбом
Herzeleid (1995),
Sehnsucht (1997),
Mutter (2001),
Reise, Reise (2004),
Rosenrot (2005)
Сингэл
Du riechst so gut | Seemann | Engel | Engel, Fan-Edition | Du hast | Das Modell | Du riechst so gut ‘98 | Stripped | Single Collection | Asche zu Asche | Sonne | Links 2 3 4 | Ich will | Mutter | Feuer frei! | Schtiel | Mein Teil | Amerika | Ohne dich | Keine Lust | Benzin | Rosenrot | Mann gegen Mann
3 comments
6 сар 20
ҮНЭГҮЙ ҮНЭН

ҮНЭГҮЙ ҮНЭН
Болор тунгалаг байсан монголын минь нийгэм булингартаж
Баян айлын хэлээ зажилсан охид их сургуулийн босгыг шалгалтгүй давж
Шунал, ховдог сэтгэлийнхээ дунд бүдчиж яваа томчуул
Шороо өвстэй холилдсон хээл хахуулийн хэдэн төгрөгөөр хөлжиж
Итгэл сэтгэлээр холбох найз нөхөд ч үгүйрч
Их мөнгөтэй л бол хамаатан садан ч олон болж
Нэг эхнэртэй хүн ховордож нууц эхнэрүүд ноёрхож
Нарт хорвоод нэгэн шинэ ертөнц энэ цагийг эзэлж ээ!!!
Хоногийн хоолоо хулгайлж олдогийг тоолж баршгүй
Худал хуурмагаас тэднийг салгах гэж мянга оролдоод нэмэргүй
Өдий болтол баримталж явдаг амьдралын нэгэн зарчим тэдэнд байдаг
Өсөхөөс сурсан хэв маяг нь мартаж болшгүй соёл нь юм гэдэг
Наадам наадам л гэх цэнгэлдэх хүрээлэнд наяын бууз, зуугийн хуушуур хөлхөлдөж
Нарийн зам зурайх ч морь биш мотоцикл машин уралдаж
Идэж уусан өмсөж зүүснээрээ хүртэл өөр хоорондоо барьцалдаж
Илүү гарсаныхаа хазгай гишгэхийг хүлээж амаа билүүдэн суух болж
Ялихгүй нэгэн сургууль төгсөж шалихгүй нэгэн багш болдог
Ангийн фонд энэ тэр гэж албан татвараа авч эхлэдэг
Ядруухан айлын чадаруухан банди ярьж ярьж “дунд”-аа л аваад явдаг
Аль нэг захиралын хүү амаа л хөдлөгвөл “онц” аваад харьдаг
Хонхны баяр лонхны баярыг тэмдэглэж хүүхэд насаа үддэг
Хоногийн дараа дөрвөлжин нүхнээс эрүүлжээд гардаг
Ингэж яваад ямар хүн болохоо ч мэдэхгүй нэгэн сургуульд ордог
Ижий аавынхаа хэдэн бор төгрөгөөр оюутан та дөрвөн жил тоглодог
Үнэнгүй үнэн цаг хугацааг гүйцээд ирж байгаа ч юм уу даа халаг !!!
Үнэнээс бас зугтана гэв үү бурхан өршөөг !!!
Би суут ухаантан биш шүү дээ сураг тасардаггүй энгийн нэгэн шүлэгч…
Би буруутанд яллагч. буянтанд өмгөөлөгч…
Би энэ нийгмийн галав юүлэлтэнд хянагчаар ирсэн бурханы илч…
Би хэлье!
Зөв нь буруудаж зөөлөн нь хатуудахын цагт бурхан та нарыг цээрлүүлнэ гэсэн шүү !!!
















